Та Канад улсад юу сурахыг хүсч байна вэ

Танд Канадийн Баруун Эрэгт далайн амьтны биологи судлах, Канадын хамгийн том муж болох Күэбэкт Франц – Канадын түүх судлах, Халификст тогоочийн сургуульд сурах зэрэг бүрэн боломжууд бий. Дэлхийн шилдэг багш нарын сургалтан дор олон үндэстний соёл бүхий туршлагад суурилуулан хүссэн мэргэжлийнхээ чиглэлээр суралцах боломжтой.

Сурах зөвшөөрөл олж авах

Канад улсад суралцахын тулд танд сурах зөвшөөрөл эсвэл аялагчийн виз шаардлагатай.

Суралцахаар бэлтгэх

Канадад сурах зөвшөөрөлд хүсэлт гаргахын тулд танд юу юу шаардлагатайг олж мэдэх

Өөрийн боломжит байдлаа тодорхойлох

Сурах зөвшөөрөлд хүсэлт гаргах

Сурах Зөвшөөрлийн хугацааг сунгах

Та сурах зөвшөөрлийнхөө хугацааг сунгахын тулд одоогийн зөвшөөрлийнхөө хугацаа дуусахаас дор хаяж 30 өдрийн өмнө хүсэлт гаргах ёстой.

Сурангаа ажиллах

Та сурах хугацаандаа Канадийн Иргэншил болон Цагаачлалаас оюутнуудад зориулсан ажиллах хөтөлбөрийн дор ажиллах боломжтой. Ихэнх тохиолдолд та оюутны ажиллах зөвшөөрөл авахаар хүсэлт гаргах шаардлагатай.

Канад: хэрвээ та төрийн өмчит сургуулиудад баклавраас дээш зэргээр ажиллах зөвшөөрөлгүйгээр бүтэн цагаар суралцдаг оюутан бол тухайн сургуулийн кампуст ажиллах боломжтой. Жишээлвэл

Quebec-н /тусгай мэргэжил олгох коллеж/ төрийн өмчит сургуультай адилхан дүрэм журмын доор ажилладаг хувийн баклавраас дээш түвшиний сургалт олгодог сургуулиуд
Засгийн газраас батлагдсан үйл ажиллагаандаа зориулж 50 хувийн санхүүгийн дэмжлэг авдаг Quebec-н жагсаалтанд багтсан хувийн коллеж дээд сургуулиуд
Канадын хөдөө орон нутагын засаг захиргааны зэрэг олгох зөвшөөрөгдсөн хувийн сургуулиуд /хэрэв та хууль ёсны сурах зөвшөөрөлтэй бол/

Сургуулиа төгсөөд Канадад суурьших

Та сургуулиа төгсөөд Канад улсад байнгын оршин суугчаар суурьшах болон ажил олох боломжтой. Ажиллах эрх олж авахын тулд та Баклавраас дээш түвшний Ажиллах Зөвшөөрөл  хүсэлт гаргах шаардлагатай. Хэрэв та сургуулиа төгсөөд Канад улсад бүр мөсөн суурьших хүсэлтэй  байгаа бол танд өөр өөрийн гэсэн шаардлага бүхий хэд хэдэн хөтөлбөрүүдийн боломж бий.