Та Австрали улсад гэр бүлээрээ явж амьдрахаар төлөвлөж байна уу?

Home/Uncategorized @mn/Та Австрали улсад гэр бүлээрээ явж амьдрахаар төлөвлөж байна уу?

Та Австрали улсад гэр бүлээрээ явж амьдрахаар төлөвлөж байна уу?

Анхаарлаа түр хандуулна уу!
Та манай үйлчилгээг манай үйлчлүүлэгчдээс асуугаарай!
Тэд биднийг мэднэ.

Бриж блү Монголия-г сонгон үйлчлүүлж визээ амжилттай авсан Бавуужавын Жаргалмаа маань Гриффитын Их сургууль /Griffith University/-д өөрийн сонирхсон мэргэжлээр суралцахаар бэлдэн харьяа хэлний бэлтгэлийн сургууль /Griffith English Language Institute (GELI)-даа хичээнгүйлэн суралцаж байна.
griffith.edu.au/geli

Гриффитын Их сургууль /Griffith University/ нь Австралын Квийнслэнд мужын нийслэл Брисбэн /Brisbane/ хотод байрладаг бөгөөд 1971 онд судалгаанд суйралсан шинийг эрэлхийлэгч сургууль болох зорилгоор байгуулагдсан улсын томоохон Их сургуулиудын нэг.

Тус сургууль нь үндсэн оюутны 5 том хотхонтой /Gold Coast, Brisbane, Nathan, South Bank/, 43000 гаруй оюутан, 4000 гаруй албан хаагчидтай Австралын 9 дэхь том боловсрол олгогч Их сургууль бөгөөд 2014 онд Ази-Номхон далайн бүс нутгуудын нөлөө бүхий Их сургуулиудын нэгээр нэрлэгдэх болжээ.
• 2014/2015 оны QS-ийн Дэлхийн шилдэг он залуу Их сургуулийн 38-р байрт
• 2014/2015 оны Times Higher Education-ны Дэлхийн шилдэг он залуу Их сургуулийн 84-р байрт
• 2014/2015 оны QS-ийн Дэлхийн шилдэг 500 Их сургуулийн 324-р байрт тус тус жагсдаг.

Гриффитын их сургууль /Griffith University/ нь Бизнес, Нягтлан бодох, Хууль, Анагаахын чиглэлээр дагнасан судалгааны бүтээлүүд нь Олон улсын нэр хүнд бүхий шагналуудыг хүртэж Чанарын үнэлгээний 5 од зэрэглэлээр дараалан 7 жилдээ чанараа үнэлүүлсэн Австрали улсын төрийн өмчийн томоохон Их сургуулиудын нэг юм.
Www.griffith.edu.au

Квийнслэнд /Queensland/ нь тус тивийн зүүн хойд буланг эзлэн оршдог Австралийн нэгэн муж улс юм. Баруун талаараа Хойд Нутаг Дэвсгэр /Northern Territory/, баруун өмнөд талаараа Өмнөд Австрали /South Australia/, өмнөд талаараа Шинэ Өмнөд Вэльстэй /NSW/ тус тус хиллэдэг. Зүүн талаараа Шүрэн тэнгис, Номхон Далайгаар хүрээлэгдэнэ. Квийнслэнд нь нутаг дэвсгэрээр Австралидаа Баруун Австралийн дараа хоёрт ордог, хүн амаараа Шинэ Өмнөд Вэльс, Викториагийн дараа гуравт ордог муж улс болно.
Өнөөдөр Квийнслэндийн эдийн засагт хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгалийн баялгийн салбар давамгайлдаг.
Хүн ам нь Зүүн Өмнөд Квийнслэндэд төвлөрөн суудаг бөгөөд тэр бүс нутагт нийслэл Брисбэн, Лөүгэн, Ипсвич, Түүвүүмба хотоос гадна, Гөүлд Көүст, Саншайн Көүст эрэг байдаг. Квийнслэнд дулаан уур амьсгалтай, ихээхэн хэсэг нь тропикийн бүсэд багтдаг тул нарлаг муж улс гэж хочилдог.

Илүү их мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой
Танд Баярлалаа.
Утас: 99031873, 99031875 ажлын цагаар залгана уу!!!
Жич: Та зөвхөн ажлын цагаар залгана уу.
Web: www.Bridgeblueglobal.com
FB: http://m.facebook.com/BridgeBlueMongolia