Боловсролын Тогтолцоо

Шинэ Зеланд улс нь бага, дунд, ахлах сургууль болон политехникийн дээд сургууль/их дээд сургууль гэсэн шатлал бүхий сургалтын тогтолцоотой. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа нь дунд ахлах сургуулиуд болон политехникийн коллежиудын хувьд 1 сарын сүүлээс 12 сарын дундуур хүртэл, их сургуулиудын хувьд 2 сарын сүүлээс 11 сарын дундуур хүртэл байдаг.

Боловсролын зэргийн төрөл

Шинэ Зеланд улсаас баталсанаар боловсролын зэрэг нь Сертификат, Диплома, Зэрэг гэсэн түвшний төрлүүдэд ангилагддаг. Кредитийн оноо гэх зэрэг түвшин бүрт тавигдах шаардлагыг хангасаны үндсэн дээр боловсролын зэрэг нь тодорхойлогдоно.
Боловсролын зэрэг нь дараах төрлүүдтэй байна:

• Сертификат

• Диплома

• Баклаврын Зэрэг

• Баклавраас дээших түвшний сертификат

• Баклавраас дээших түвшний Диплома

• Баклаврын хүндэт зэрэг

• Баклаврийн хүндэт зэргээс дээш түвшний сертификат

• Баклаврийн хүндэт зэргээс дээш түвшний Диплома

• Магистерийн зэрэг

• Докторын зэрэг

Боловсролын түвшингүүд

Шинэзеландын боловсролын түшин нь 10 шатлалтай. Шатлал нь нарийн төвөгтэй байдал дээр суурилсан бөгөөд түвшин 1-р нь илүү хялбар ба 10-р түвшин нь хүнд байдаг. Мөн доод шатны түвшингөөс дээд шатны түвшин ахихад өмнөх сурсан хичээлүүдээс тодорхой заагдсан хичээлүүдийг хасалт хийлгэн дараагийн шатандаа сурах боломжтой байдаг.

Олон улсын оюутнуудыг дэмжих нь

Шинэзеландад суралцахаар оюутнууд ирэх үед нь боловсрол олгогч байгууллагууд нь оюутнуудынхаа аюулгүй байдал, асран хамгаалах болон ая тухтай байх тал дээр нь маш чухал үүрэгтэй хүлээдэг.

Энэ дэмжлэгийнхээ хүрээнд Шинэзеландын засгийн газар нь олон улсын оюутнуудын Pastoral-н халамжинд зориулсан хөтөлбөрийг байнга хэрэгжүүлж байдаг.

Энэхүү журам нь боловсрол олгогч байгууллага болон түүний агентаар дамжин үйлчилгээг хүргэхэд зориулж бэлдсэн хөтөлбөрийн баримт бичиг юм. Энэхүү баримт бичгэнд олон улсын оюутнуудад учирч болох procedure-г шийдвэрлэх хамгийн наад захын тусламж болон зөвөлгөөг багтаасан байдаг бөгөөд тухайн оюутнуудын сургууль болон агентлагаасаа хүлээн авч болох бүх боломжит үйлчилгээ нөхцлүүдийг тусгасан байдаг.