Манай Bridge Blue сургалтын хөтөлбөрөөр та өөрийн сурсан мэдсэн зүйлээ бодит амьдрал дээр дадлага туршлага болшох боломжтой. Энэ нь таныг ирээдүйд зөв ажил мэргэжилээ олох, түүнчлэн ирээдүйн товч намтар, ажлын анкет бөглөхөд тань тусалж чадна. Манай сургалтын хөтөлбөрийн гол зорилго нь оюутан залуучуудынхаа эзэмшсэн боловрол, ирээдүйн зорилго дээр тулгуурлан сургалт семинар түүнчлэн ирээдүйн ажлын байртай нь холбож өгөх явдал юм.

Мөн бид энэ хөтөлбөрүүдээрээ дамжуулан бизнесийн байгуулагуудад дадлага хийх боловсон хүчинээр хангах боломжтой ба энэхүү хөтөлбөр нь одоогийн суралцаж буй оюутанууд болон төгсөгчдийг мэргэжлийг өндөр түвшинд бэлтгэх ажлын байранд амжилттай шилжих байдлыг хангах зорилготой юм. Гэхдээ энэ зах зээл нь маш өрсөлдөөнтэй учраас ажил олгогчдын зүгээс авч үзэхэд өмнөх ямар нэгэн ажлын туршлагатай ба тодорхой хэдэн газар ажиллаж байсах бол сэтгэл хангалуун байх талтай байдаг.

Дадлагын ажилтан авах нь компаниудын аль ч салбарт ашигтай байж болох юм.

Оюутны дадлага нь маш хичээнгүй ба өндөр ажлын бүтээмжтэй байдаг. Тэд залуу, шинэхэн, мөн өөрсдийгөө батлахын тулд маш их хичээдэг. Дадлагын ажилчид нь өгсөн үүрэг даалгаварыг үр дүнтэй хурдан биелүүлдэг учир янз бүрийн төсөл дээр ажиллахад тохиромжтой.

Дадлагын ажилчид хийж буй ажлыг маш их хөнгөвчилдөг бөгөөд үндсэн ажилчдад тус нэмэр болж байдаг. Тэд шинэ санаа болон шинэ үзэл бодлоор оргилууг байдаг тул ажиллах хүч болон ажлын байранд ашиг тусаа өгөх болно. Амжилттай дадлага хийсэн ажилчин таны ирээдүйд амжилт авчрах бөгөөд ирээдүйн компаний өсөлт дэвшилтэнд нөлөөлсөн амжилт бүхий үндсэн ажилтан болох болно.

Ажлын дадлага гэж юу вэ?
Таны мэргэжлийн дагуу ажлын байран дээрх дадал олгох (цалингүй) хөтөлбөр юм.
Энэ хугацаанд та өөрийн сонирхсон мэргэжлийнхээ салбарт үнэтэй туршлага олох бөгөөд арга барилд суралцах болно.
Дадлага олгох компаниуд нь бүгд өөрсдийн нэр хүнд бүхий бөгөөд манай хамт олноор үнэлэгдсэн.
Олон улсын залуу мэргэжилтнүүдэд дадлага олгох арвин туршлага бүхий олон олон компаниуд бий.
Дадлага нь тусгай хариуцсан зааварлагчийн дор ажиллах болно.
Ангид суугаад хичээллэхээс илүү сонирхолтой байдлаар туршлага олцгооё!!

Та дараах чиглэлүүдийн аль нэгээр сонгон суралцаж байгаа бол бид таныг дадлага олгох зохих байгууллагатай нь холбож өгөх болно:
Нягтлан Бодох бүртгэл Хүний нөөц
Хүүхэд асрах үйлчилгээ Мэдээллийн технологи
Хөдөө аж ахуй хууль, улс төр
архитектур Хэл шинжлэл
Соёл урлаг Худалдаа, Маркетинг
Банк, санхүү Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Боловсрол Далайн амьтан судлал
Engineering- Инженерчлэл Фотографи/операторийн ажил
Хүрээлэн буй орчны шинлжлэх ухаан Political studies
Ойн аж ахуй Retail
Төрийн менежмент Нийгэм судлал
График Дизайн Спорт
Эрүүл мэнд Харилцаа холбоо
Зочлох үйлчилгээ ба аялал жуулчлал … бусад

Яагаад дадлага хийх хэрэгтэй вэ?
Олон улсын шинж чанар бүхий ажлын тодорхойлолт
Өөрийн ажлын салбартаа арвин туршлага хуримтлуулах
Сургалтын кредитээ нэмэгдүүлэх
Ажлын байран дээрх англи хэлнийхээ чадварыг сайжруулах
Олон улсын компаниудтай харилцаа холблоо тогтоох
Мэргэжилтэйгээ танилцах
Өөрийн карераа өсгөх боломж
Австрали улсын ажлын ёс зүй болон хөдөлмөр эрхлэлтийн явцын талаарх ойлголттой болох

Тавигдах шаардлагууд
500 Австрали долларын урьдчилгаа бүхий Дадлагын Маягт бөглөсөн байх
Өөрийн товч намтар (CV)-ыг электрон шуудан (e mail)гаар илгээх
Ажлын туршлага ба одоогийн суралцаж буй мэргэжилтэй тэрхүү туршлага хэрхэн холбогдосныг тайлбарласан тодорхойлолт электрон шуудангаар илгээх
Төгссөн эсвэл сурч буй их дээд сургуулиас өөрийн сурлагын дүн бүхий тодорхойлолт
Санхүүгийн эх үүсвэрийн баталгаа. Энэ нь сард доод тал нь 1000$ байхаар тооцогдоно.
Эрүүл мэндийн, гэнэтийн ослын, хувийн хариуцлагын болон аяллын даатгалын эх хувь
Өндөр түвшний англи хэлний мэдлэг

Зочлох үйлчилгээний төрөлд тавигдах нэмэлт шаардлагууд
– Тухайн салбарын чиглэлээр 1ээс доошгүй жил суралцсан байх
– Тухайн салбарт 2-с дээшгүй жил ажилласан байх

Визний талаарх мэдээлэл
416 тусгай хөтөлбөрийн виз
Энэ виз нь дадлагажигчийг дээд тал нь 12 сарын турш дадлага хийхийг зөвшөөрдөг.
• 18 с 30 хүртэлх насны хооронд
• Тухайн салбартаа 2 с дээшгүй жил ажилласан туршлагатай байх
• Мэргэжил болон дадлага хийх салбар нь ижил байх

417 ажиллангаа аялах виз
Ажиллангаа аялах виз (Ангилал 417) нь Австралид ажиллангаа аялах хүсэлтэй залуу хүмүүст зориулсан 1 жилийн хугацаатай төрөл юм. Энэ нь Австрали болон эрх бүхий улс орнуудын хоорондох ойр дотно харилцааг дэмжиж соёлын солилцоог нэвтрүүлэх зорилготой түр зуурын виз юм.

462 ажиллангаа аялах виз
Ажиллангаа аялах виз (Ангилал 462) нь Австралид ажиллангаа аялах хүсэлтэй залуу хүмүүст зориулсан 1 жилийн хугацаатай төрөл юм. Энэ нь Австрали болон эрх бүхий улс орнуудын хоорондох ойр дотно харилцааг дэмжиж соёлын солилцоог нэвтрүүлэх зорилготой түр зуурын виз юм.

402 Сургалт, судалгааны виз Сургалт,
Судалгааны виз (Ангилал 402), мэргэжлийн сургалтад хамрагдах, түр хугацаагаар Австралид эрдэм шинжилгээний судалгааны ажилд оролцох, эсвэл мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдах гэж байгаа хүмүүст зориулагдсан юм.

Энэ виз нь гурван төрөлтэй:

Мэргэжлээрээ дадлагажигчын төрөл : Мэргэжилийн салбартаа өөрийн дадлага туршлага ур чадвараа дээшлүүлэх

Мэргэжлийн Хөгжлийн төрөл: мэргэжилтнүүдийн хувьд, менежерүүд эсвэл төрийн албан хаагчид Австрали улсын мэргэжлийн хөгжлийн сургалтын хөтөлбөрт оролцох үед энэхүү визэн ханддаг бөгөөд энэ нь ихэвчлэн 18 сар хүртэл үргэлжилдэг.
Судалгааны урсгал:Австралийн дээд болон эрдэм шинжилгээний байгууллагаас Австралийн судалгааны төсөлд оролцох эсвэл туршлага судлах зорилгоор урьсан тохиолдолд.

Мэргэжлийг сургалт судлгаанй төрөл : та болон таны анкетан дээр байгаа хэн нэгэн Австралид болон Австралиас гадна байж болно.

Та визэндээ орох үед Австралийн гадна болон Австралид байж болно.

Мэргэжлийн Хөгжлийн төрөлд хүсэлт гаргахын тулд: Та Австралиас гадна байх ёстой бөгөөд таны ивээн тэтгэгч таны нэрийн өмнөөс өргөдөл гаргаж болно.

Оюутны болон төгсөгчдийн виз
Өргөдөл гаргагч нь нэг улиралд хоёр долоо хоног тутам 40 хүртэл цагийн дадлага эсвэл амралтаараа болон төгссөнийхөө дараа бүтэн цагаар ажиллах боломжтой бөгөөд оюутны визний ажиллах эрхийн дагуу ажлын дадлагаа хийж дуусгах шаардлагатай.

Даатгал
Австрали улсад дадлага хийхээр зэхэж буй хэн бүхэн дадлага хийх хугацаандаа эрүүл мэндийн, гэнэтийн ослын, аялагчийн болоод хувийн хариуцлагын даатгалтай байх шаардлагатай. Эдгээр нь бүгд англи хэл дээр хөрвүүлэгдсэн байна.

Англи хэл
Дадлагажигчид нь ажлын байран дээр харилцах чадвар бүхий англи хэлний зохих мэдлэгтэй байх шаардлагатай.
Үүний тулд та is TOEFL 550-с эсвэл IELTS 6-с доошгүй оноотоы байх хэрэгтэй. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
Хилийн чанадад аялж ажиллах нь англи хэлний хэрэгцээ эрчимтэй шаардагдаж буй дэлхийн өрсөлдөөнт зах зээлд таныг бэлтгэх болно.
Мөн та энэхүү дадлагын хөтөлбөрөөр олон орны өөр өөр соёл заншил бүхий хүмүүстэй харилцан туршлага солилцох боломжтой юм.

Байр сууц
Бид танд Австрали улсад байрлахдаа ая тухтай байлгах үүднээс байр сууцны сонголтын талаарх дараах товч мэдээллүүдийг өгч байна:

1. Айлд байрлах
Австрали айлд байрлах нь танд тус улсын өдөр тутмын амьдрал, соёлын болоод үнэт зүйлсийн талаарх ойлголтын өгч цаашдын бизнесийн орчинд тань тус нэмэр болох болно.
Эдгээр айлууд нь тусгай шаардлагын дагуу сонгогдсон байдаг. Таныг айлд байрлах үйлчилгээг сонгосон тохиолдолд, Австралийн Дадлага олгогчдын зүгээс тэрхүү айл нь таны хүсэлд нийцэж буй эсэхийг анхааран авч үзнэ.
Айлд байрлах үйлчилгээний төлбөр нь таны байршлын сонголтоос шалтгаалан өөр өөр байна. Дэлгэрэнгүйг энэхүү вебсайтны үнийн хэсгээс үзнэ үү.

2. Дотуур байр.
Олон дадлагажигчид өөрсдийн гэсэн байр сууц олохыг илүүд үздэг ч эхэн үедээ дотуур байранд байрлах нь их байдаг. Хоногийн $18 оос эхлэн долоо хоногийн 125$ бүхий үнийн хувьд боломжийн, аюулгүй байршил бүхий дотуур байрнууд бий.

3.Байр хамтран түрээслэх
Олон оюутнууд бусад Австрали оюутнуудтай эсвэл ганц бие залуустай хамтран байр түрээслэхийг таашаадаг ба энэ нь өөрсдийнхөөрөө амьдрах боломжоор хангадаг хэдий ч бид таныг хамтран түрээсийн урьдчилсан нөхцөлтэй танилцахыг зөвлөж байна.