Бридж Блүю-д тавтай морилно уу

Бридж Блюү Глобал агентлаг нь олон улсын оюутан залууст зориулан боловсрол, цагаачлал, ажлын дадлага зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг итгэмжлэгдсэн нэр хүнд бүхий байгууллага юм. Манай төв оффис нь Австрали улсын Сидней хотод байрладаг ба дэлхий даяар нийт 400 гаруй Австралийн боловсрол олгогч байгууллагуудыг төлөөлөн ажилладаг. Түүнчлэн манай байгуулага нь Австралийн Боловсролын салбарт өндөр мэргэшсэн их дээд сургуулийн зөвлөх, 20 гаруй орны хэл дээр харилцах чадвар бүхий ажилтнуудаас бүрдсэн баг хамт олонтой ба одоогоор 60 гаруй орны оюутан залууст боловсрол, цагаачлалыг үйлчилгээг маш амжилттайгаар үзүүлээд байна.
Манай менежментийн багууд өөрсдийн салбартаа хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжлийн түвшинд ажилладаг бөгөөд байгуулага хоорондын хамтын ажиллагаа, гишүүнчлэл болон стратегийн эв нэгдэл бүхий үйл ажиллагаануудын чухал үндэс суурь нь болж байдаг учраас бид олон улсын түвшинд маш амжилттайгаар өргөжин тэлж байна.

Манай компанийн зорилт

  • Үйлчлүүлэгчиддээ сонгосон улсдаа шилжин суралцах болон виз мэдүүлэхэд нь туслалцаа үзүүлэх
  • Өөрсдийн мэргэжлийн бизнесийн дагуу олон улс хоорондын холбоог дэмжиж ажиллах
  • Үнэнч шударга байдлаар дээд зэргийн үйлчилгээ үзүүлэх
  • Амьдралын хэв маяг болон амьдрах зардлын талаар зөвлөгөөг өгөх
  • Үйлчлүүлэгчээ гадаадад байгаа тохиолдолд байнгын холбоотой байх бөгөөд асуудал тулгарсан тохиолдолд тохирох зөвлөгөөг өгөх
  • Мэргэжлийн ур чадвараа тогтмол дээшлүүлэх
  • Боловсрол олгогч байгууллагуудтай хийсэн гэрээний дагуух үүрэг хариуцлагыг мөрдөн ажиллах
  • Боловсрол, ажлын дадлага болон цагаачлалын талаарх мэдээллийг таниулан сурталчлах

Бидний амжилтын үзүүлэлт

Оюутны виз 96
Цагаачлалын виз 97
Хамтран амьдрагчын виз 99
Ажил олгогчын ивээн тэтгэх виз 95
Бусад виз 98

Бридж Блюү Глобал боловсрол нь таныг хэрэгцээнд тохируулан ямар мэргэжилээр хаана ямар сургууль, коллеж болон их сургуульд  суралцах сонголт хийхэд тань зөвлөгөө өгөн туслах болно. Хэрвээ та манай агентлагийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авхыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Таны суралцах сонготонд:

  • Ахлах сургууль
  • Их, дээд сургууль (баклавр эсвэл мастер)
  • Тусгай мэргэжилтэн бэлтгэх болон хувийн коллежиуд
  • Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Коллеж (TAFE)
  • Гадаадад суралцах хөтөлбөр (1 семестер/1 жил)
  • Бусад сургалтын хөтөлбөрүүд

Анхаарах шаардлагатай зүйлс

  • Ямар зэрэг хамгаалах зорилготой байгаа
  • Aль улсын, аль хотод суралцах хүсэлтэй байгаа
  • Ямар мэргэжилээр суралцах сонирхолтой байгаа
  • Зорилтот албан тушаал
  • Англи хэлний түвшин
  • Мөнгөн хөрөнгө
  • Сонирхсон улсдаа хэр удаан суралцах гэж байгаа

Бидний зүгээс танд өгч буй зөвлөгөө болон мэдээлэл нь үнэн зөв, тэгш байдлыг хангасан бөгөөд оюутан болон үйлчлүүлэгчдийн зүгээс бидэнд хамгийн тохиромжтой шийдвэр гаргахад дөхөм болгох үүднээс өөрсдийн тухай аль болох дэлгэрэнгүй ,үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсч байна. Бид шийдвэр гаргахад тань туслалцаа үзүүлээд зогсохгүй их, дээд сургууль, коллежиудад элсэн орох  хүртэлх бүхий л үйл явцын турш туслалцаа дэмжлэг үзүүлэх болно.