Суралцах анги болон боловсролын зэрэг

Их Британи улсын их сургууль болон коллежууд нь дэлхий дахины ажил олгогчид болон боловсролын байгууллагуудад өндрөөр үнэлэгддэг боловсролд хүргэх олон мянган чанартай анги хичээлүүдийг санал болгодог. Их Британий дээд боловсролын тухай бодох үедээ та бакалаврын болон магистрын зэрэг, Бизнесийн Ухааны Удирдлага болон Доктрын зэргийн тухай бодож байж магад. Гэвч эдгээрээс гадна өөр олон төрөл байдаг.

Олон улсын оюутнууд

Жил бүр 200 улс үндэстний 500000 орчим оюутан ахлах сургууль, коллеж, их сургуулиудад суралцахаар ирдэг ба 600000 гаруй суралцагч Англи хэлний курс хийхээр ирдэг байна.
Мөн түүнчлэн 500000 гаруй олон улсын оюутнууд жил бүр Их Британи улсын боловсролыг онлайн сургалт эсвэл гадаад дахь Их Британий сургуулиудад суралцах замаар тус улсын боловрол, мэргэшлийг эзэмшдэг.
Их Британи улс дэлхийн газар бүрээс ирсэн олон улсын оюутнуудыг хүлээж авсан арвин түүхтэй билээ. Чанартай боловсрол олгодог нэр хүндээр нь л яагаад ийм олон гадаадын оюутнууд тус улсын боловсролыг сонгодгийг ойлгоход амархан байдаг.

Сургалтын ерөнхий хэлбэр

Ихэнх бакалаврын зэргийн үндэсэн ангийг төсөхөд 3 жил (Шотландад ерөнхийдөө 4 жил) зарцуулагддаг. Харин магистрын зэргийн үндсэн ангиуд 1 жилээс дээш дээш хугацаатай байж болох юм.

Хичээлийн жил

Их Британид стандарт хичээлийн жил Ес эсвэл Аравдугаар сард эхэлж Зургаа ба Долоодугаар сар хүртэл үргэлжилдэг. Зарим ангиуд нь илүү уян хатан байж хичээлийн шинэ жил эхлэх хэд хэдэн өдрийг санал болгодог.

Их Британид ажиллах нь

Хэрвээ та Их Британид оюутны виз, хүүхдийн виз эсвэл хожим суралцах оюутны визээр ирсэн бол тус улсад ажиллах эрхгүй байдаг.

4-р төвшний оюутны визээр орж ирсэн зарим оюутнууд долоо хоногт болон баярын өдрүүдэд тодорхой цаг ажиллах эрхтэй.