Австралид Суралцацгаая –Таны ирээдүй Хязгааргүй

Home/Uncategorized @mn/Австралид Суралцацгаая –Таны ирээдүй Хязгааргүй

Австралид Суралцацгаая –Таны ирээдүй Хязгааргүй

Та дэлхийн чанартай боловсрол олгогч орнуудад суралцахаар төлөвлөж байгаа бол Австрали улс яахын аргагүй таны сонгон суралцах орны нэг байх болно.

Зоригтын Хатантуул маань дэлхийд болон Австрали улсад сургалтын чанараараа тэргүүлдэг шилдэг их сургуулиудын нэг Воллонгоны Их сургууль /University of Wollongong/-д элсэн суралцахыг мөрөөдөж түүндээ ч хүрч байна.

Тив алгасах хол мэт санагдавч Дэлхийн шилдэг их сургуулиудад суралцах монголчуудын хувьд хэдийнэ танил болжээ.

Воллонгоны Их сургууль /University of Wollongong/ нь Австрали улсын Шинэ Өмнөд Вэльс /NSW/ мужийн эргийн дагуу байрладаг Воллонгон /Wollongong/ хотод байрладаг бөгөөд 1975 онд хотынхоо нэрээр нэрлэгдсэн Их сургууль болж өргөжжээ.
Тус сургууль нь нийт 37000 оюутантай тэдгээрийн 11600 нь олон улсын 134 орноос хүрэлцэн ирж суралцаж буй оюутанууд юм.
Воллонгоны Их сургууль /University of Wollongong/ нь нийт 6 оюутны цогцолбор хотхонтой бөгөөд 3 том хотхон нь Воллонгон /Wollongong/ хотод, Бизнесийн салбар сургууль нь Шинэ Өмнөд Уэльс мужын нийслэл болох Сиднэй /Sydney/ хотод байрладаг юм. Харин үлдсэн 2 оюутны хотхон нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хот болон Өмнөд Солонгосын Сэжонг хотуудад тус тус байрладаг.
Судалгаа Шинжилгээний чиглэлээр дэлхийн Топ 1% Их сургуулиудын тоонд олон жил дараалан багтдаг Олон улсын нэр хүнд бүхий шилдэг Их сургуулиудын нэг юм.
• 2014/2015 оны QS-ийн Дэлхийн шилдэг он залуу Их сургуулийн 26-р байрт
• 2014/2015 оны Times Higher Education-ны Дэлхийн шилдэг он залуу Их сургуулийн 33-р байрт
• 2014/2015 оны QS-ийн Дэлхийн шилдэг 500 Их сургуулийн 283-р байрт
• 2014/2015 оны Times Higher Education-ны Дэлхийн шилдэг 500 Их сургуулийн 282-р байрт
• 2014/2015 оны QS-ийн Төгсөгчдөд нь Ажлын байраар өндөр хангагддаг Их сургуулиудын жагсаалтаар Найман жил дараалан шилдэг 100-д багтсан болон Чанарын үнэлгээний 5-н од зэрэглэлтэй Австралийн шилдэг их сургуулиудын нэг юм.
www.uow.edu.au

Шинэ Өмнөд Вэльс /NSW/ муж нь Австралийн хамгийн эртний хамгийн олон хүн амтай муж бөгөөд нийслэл нь Сидней хот юм. Одоогийн байдлаар Австрали улс 23,693,681 хүн амтайгаас 7,518,500 нь Шинэ Өмнөд Вэльс мужид байдгийн 4,760,000 нь Сидней хотод суурьшин амьдардаг.

Цаг агаар: Зун 12-2 сарууд , намар 3-5 сарууд, өвөл 6-8 сарууд, хавар 9-11 сарууд байдаг. 4 улиралтай боловч манай орон шиг эрс тэс уур амьсгалтай биш болохоор өвөлдөө +8℃ харин зундаа+30℃ хүрдэг. Үзэсгэлэнт газарзүйн байдал, үржил шимт ногоон ой модод, гайхамшигт ан амьтад, тааламжтай уур амьсгалтай.

Шинэ Өмнөд Вэльс муж нь дэлхийд эдгээр зүйлээрээ алдартай бөгөөд хэрвээ та бүхэн Австралид сурахаар очсоныхоо дараа заавал очиж үзэх газруудын чинь 1 байх болно.

Sydney Opera House / Сиднейн дуурийн театр /

The Sydney Harbour Bridge /Дэлхийд уртаараа 6-д ордог хамгийн өндөр ган нуман гүүр/

The Blue Mountains /Байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт цэнхэр уулс юм/

Хатантуул-даа Сурах хүсэл мөрөөдлийн их далайд тань BRIDGE BLUE MONGOLIA-н хамт олных нь зүгээс өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Илүү их мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой
Танд Баярлалаа.
Утас: 99031873, 99031875 ажлын цагаар залгана уу!!!
Жич: Та зөвхөн ажлын цагаар залгана уу.
Web: www.Bridgeblueglobal.com
FB: http://m.facebook.com/BridgeBlueMongolia